
Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
( Тэмдэглэлээс )
Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
Нойтон үүлс өлмийд унана
Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
Эргэн тойронд нэг л зүйл дутна
Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
Ахиад шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.
Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
Гудамж туучих чимээ,
солонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....
Гудамж туучих чимээ,
ReplyDeleteсолонгорох дэнлүүний гэрлээс л
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....
ihel gunig setgel shalba norgono
ReplyDelete"Алган дээрх бороон дуслыг" нулимс шиг санагдуулан чамд дутагдах,
ReplyDeleteчамайг аргадахаар тэнгэр бороо илүүчлэх...
Гудамж туучих чимээ,
ReplyDeleteсолонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?.... сонсох гээд сууж байдаг сонин хүн чи, гарцаагүй