Sunday, March 20, 2011

* * *


*             *            *
 Бүрэнхийг гэрэлтүүлэгч нарны хугасхан туяа         
                Үдшийн тэнгэрт сарнина           
Бүүр эрт урьдын нүгэл, хэсэг шумуул                     
        Чийг бараадан ниснэ    
Нүдээ анихад сормуус тасарна                                
Сормуус минь хэдэн ширхэг юм бол?         
Нүцгэн шилбэтэй охид аяархан инээлдээд одоход
Цуурай нь агаарт үлджээ
Алгаа сунган тэнгэрийг имрэхэд                              
                одод хааяахан гялтайна
Ай, ямар тунгалаг уйтгарт ертөнц                           
               тэр чигээрээ автаа вэ?
         Хананд туссан сүүдэр инээвхийлнэ, (чшш-шш яг одоо)
Хаа нэгтээ, хэн нэгэн намайг бодож байна....        

1 comment:

  1. энэ хэлбэрээрээ янзтай байна. Засаж бариад л.
    Бичсэн сээгий энэ тэр устгаад л...

    ReplyDelete