Tuesday, April 5, 2011

....Эдитийн дууг сонсоод...


Бороо ороход...                                         
Эдитийн дууг чихэвчээрээ сонсоод алхана
Инээмсэглэнэ, уруул,                                     
                        нүдэн дээр бороо дусна
Ус биш аз жаргал гэдгийг нь                        
Уйлах биш гэрэлтэх тэнгэрийг хараад        
Гуниглаж чадахгүйгээ мэдрэхдээ                
Эдитийн дуунаас намуухан аялна...        
Инээмсэглэнэ...                          
Ягаан шил, Парисын бороо                            
Яг ингэж дотроо дуулаад                                
Чихэвчээ авахад бороо шивэрнэ                    
Чиний тухай бодно, Улаанбаатарын гудамд
Бороо ороход л гуниглахын аргагүй ээ... 


   

7 comments:

  1. Улаанбаатарын гудамд
    Бороо ороход гуниглахын аргагүй ээ... Boroo huurdan oroosoi

    ReplyDelete
  2. Эдитийн дууг чихэвчээрээ сонсоод алхана
    Инээмсэглэнэ, уруул,нүдэн дээр бороо дусна. shan bus uu

    ReplyDelete
  3. Burhan nudee aniad
    Guravhan ugiig shivneh ni...
    Havar Havar Havar

    ReplyDelete
  4. Хавар. Өглөө. Шинэ /гэхдээ хуучин ч байж магадгүй/. Инээмсэглэл. Бороо. Уйлж байгаа эмэгтэй. Эсвэл их сайхан өглөө байна даа...

    ReplyDelete
  5. Нүднээс минь, уруулаас минь шүлэг унших
    Салхи мэт эрх чөлөө...

    ReplyDelete
  6. Уух гэсэн дарсыг удаан баривал амт нэмдэг
    унших гэсэн шүлгийг удаан уншвал утга нь тайлагддаг гэж. САЙХАН ШҮЛЭГ БАЙНА.

    ReplyDelete
  7. Шүлгүүдийг чинь уншлаа ТУН дажгүй юмаа. Хамгийн гол нь зөөлөн...

    ReplyDelete