Friday, April 15, 2011

...туяхан ишин дээрх цаг хугацааны тоглоомхон минь...


Тунгалагхан мөрөөдөл минь, мөнхийн гоо үзэсгэлэн минь
Туяхан ишин дээр наадах цаг хугацааны тоглоомхон минь
Залуу нас хийгээд хэврэгхэн амьдралын таталбар
Замлин дээр юу чамайг ийм аяс яруухан болгоо вэ...

Мартаж чаддаггүй тэр нэгэн дуртгал шиг
Магадгүй, зөөлөн шүргэхэд л гэмтэж мэдэх
Сүүрс алдалт, гэрэлтэх уйтгартай минь зүрхэнд урсах
Шүлэг шиг уянгалаг, сэтгэл шиг эмзэглэг
цаг хугацааны тоглоомхон минь
цайлган инээмсэглэлт залуу нас минь....

5 comments:

  1. Цаг хугацаанд зориулж барих бидний бэлэг. Өөр барих юу ч байх билээ дээ.

    ReplyDelete
  2. Гэвч хамгийн сайхан нь бид өнөөдөр залуу байна. Хийж бүтээхийн их үйлс ирээдүйгээс даллан дуудаж байнам. Битгий гунигла даа, эрхэм ах минь...

    ReplyDelete
  3. Zaluu nas ter chigeeree zvrhniihee gvnees saihan duu duulj surahiin ih ermelzel yum, saihan shvleg bna

    ReplyDelete
  4. tiim baihiin tuld ehleed zurh setgeldee tsever ariun baih heregtei, busdiig ni harin amidral haruulah baih daa

    ReplyDelete