Thursday, May 19, 2011

Бороонд зориулав...



Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
( Тэмдэглэлээс )

Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
Нойтон үүлс өлмийд унана
Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
Эргэн тойронд нэг л зүйл дутна

Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
Ахиад  шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.

Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
Гудамж туучих чимээ,                                  
         солонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....

4 comments:

  1. Гудамж туучих чимээ,
    солонгорох дэнлүүний гэрлээс л
    Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....

    ReplyDelete
  2. "Алган дээрх бороон дуслыг" нулимс шиг санагдуулан чамд дутагдах,
    чамайг аргадахаар тэнгэр бороо илүүчлэх...

    ReplyDelete
  3. Гудамж туучих чимээ,
    солонгорох дэнлүүний гэрлээс
    Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?.... сонсох гээд сууж байдаг сонин хүн чи, гарцаагүй

    ReplyDelete