Tuesday, July 5, 2011

Зүрхэн дотор минь...



Эмх цэгцгүй  тойрон нисэлдэх
Ийм нэг ертөнц дотор минь орших авч
Зүүд мөрөөдөл чинад холын  гэгээрэл
Зүрхэн дотор хэзээнээс эгшиглэн дуудах болов.
Зүрхэн дотор минь хэзээнээс эргэлзээ төрөх болов

Амьдралыг этгээд хоосноор төсөөлөөд, тэр төсөөллөө
Аль нэгтээ үзсэн зүүд гэж нэрлэе
Салхи исгэрч, бороо шаагиж, шувууд дэрхийн нисэвч
Сая үзсэн зүүдээ хаа нэгтээ мартавч
Санаан доторх эргэлзээ минь л сэтгэлийн аль нэг мухарт
Сарниж ердөө замхрахгүй нь ээ...

*                         *                          *

12 comments:

  1. Аль нэгтээ үзсэн зүүд amidral mini

    ReplyDelete
  2. Бас амьдрал өөрөө зүүд юм...

    ReplyDelete
  3. Зүүдэн дундах зүүд...

    "Эргэлзээ" буй болгож чадсан чинь ...

    "Эргэлзээгүй" амьдрагсадыг харахаар...

    ReplyDelete
  4. zvvd buree
    zvrhen deer mine
    vnegchilj xevteed
    vnen setgeleesee xvvrneerei

    ReplyDelete
  5. Эндэхийн амьдрал зүүд юм
    Эргээд хэн ч түүнийг санахгүй ээ...

    ReplyDelete
  6. Амьдрал гэдэг зол завшаан биш.
    Нэг л өдөр зол мэт санагдахад
    Ахин төрөхөөр бид үхэцгээнэ... К.Р

    ReplyDelete
  7. Zvvd gedgii ni medseer bj serj chaddagui, bas vhej chaddaguid l hamag uchir bii

    ReplyDelete
  8. Үзэг чинь шидэт саваа болжээ...

    ReplyDelete
  9. зүүдэнд минь нэгэн морь унтнам
    салхинд хийсэх дэлнээс нь моддын шугиана сонсогдоход
    зүрхний минь хээн дээгүүр цав цагаан үүл нүүсээр л
    үхлээс ангид ерөнцөд очих хүслийг минь улам ч өдөөнө

    ReplyDelete