Чихээ огтлоод хаячихсан Ван ГогдЧихээ өгөх сөнЧимээгүйд хаа нэгтээгээс-Чих хэрэггүй ээ!Зүрхээ ураад зурчихсан Ван ГогдЗүрхээ өгөх сөнЗүүдэнд хаа нэгтээгээс-Хайр хэрэггүй ээ!Тэр бид хоёрт бийр хэрэгтэйТэнгэрт л ургадаг баймаар наранцэцэг хэрэгтэйДулаан үг, дулаахан өнгө хэрэгтэйДуулж чаддаг зураас, уйлж чаддаг шүлэг хэрэгтэйДурлал сөнөтүгэй!Дутуу орхимооргүй амьдралынДундаас нь буцмаар санагдахадТиймээ тиймТэр бид хоёрт үзэг л хэрэгтэйТэгэхээр одоо юу ч сонсохгүй амарЧих баяртай.************************************Яаж ингэж бичүүлж чадаж байна аа? Агуу юм аа.Дараа нь "ВАН ГОГ хүлээлт"-р үргэлжлэх...Өлзий эгчийн шүлгүүд...
Чихээ огтлоод хаячихсан Ван Гогд
ReplyDeleteЧихээ өгөх сөн
Чимээгүйд хаа нэгтээгээс
-Чих хэрэггүй ээ!
Зүрхээ ураад зурчихсан Ван Гогд
Зүрхээ өгөх сөн
Зүүдэнд хаа нэгтээгээс
-Хайр хэрэггүй ээ!
Тэр бид хоёрт бийр хэрэгтэй
Тэнгэрт л ургадаг баймаар наранцэцэг хэрэгтэй
Дулаан үг, дулаахан өнгө хэрэгтэй
Дуулж чаддаг зураас, уйлж чаддаг шүлэг хэрэгтэй
Дурлал сөнөтүгэй!
Дутуу орхимооргүй амьдралын
Дундаас нь буцмаар санагдахад
Тиймээ тийм
Тэр бид хоёрт үзэг л хэрэгтэй
Тэгэхээр одоо юу ч сонсохгүй амар
Чих баяртай.
************************************
Яаж ингэж бичүүлж чадаж байна аа? Агуу юм аа.
Дараа нь "ВАН ГОГ хүлээлт"-р үргэлжлэх...
Өлзий эгчийн шүлгүүд...