Saturday, February 5, 2011

Винсент ван Гог

1 comment:

  1. Чихээ огтлоод хаячихсан Ван Гогд
    Чихээ өгөх сөн

    Чимээгүйд хаа нэгтээгээс
    -Чих хэрэггүй ээ!

    Зүрхээ ураад зурчихсан Ван Гогд
    Зүрхээ өгөх сөн

    Зүүдэнд хаа нэгтээгээс
    -Хайр хэрэггүй ээ!

    Тэр бид хоёрт бийр хэрэгтэй
    Тэнгэрт л ургадаг баймаар наранцэцэг хэрэгтэй
    Дулаан үг, дулаахан өнгө хэрэгтэй
    Дуулж чаддаг зураас, уйлж чаддаг шүлэг хэрэгтэй

    Дурлал сөнөтүгэй!
    Дутуу орхимооргүй амьдралын
    Дундаас нь буцмаар санагдахад

    Тиймээ тийм
    Тэр бид хоёрт үзэг л хэрэгтэй
    Тэгэхээр одоо юу ч сонсохгүй амар
    Чих баяртай.

    ************************************
    Яаж ингэж бичүүлж чадаж байна аа? Агуу юм аа.

    Дараа нь "ВАН ГОГ хүлээлт"-р үргэлжлэх...

    Өлзий эгчийн шүлгүүд...

    ReplyDelete