Wednesday, May 18, 2011

Санамсаргүйгээс...

   Өнөөдөр нийтийн унаанд суугаад, санамсаргүй Демис Роусесийн шүтэн бишрэгчтэй таарлаа. Урлаг гэдэг хаана ч оршин байж чаддаг, мөнхийн гоо сайхан аж. Тийм ч учраас хүн бүрийн дотор сайханд тэмүүлэх хүсэл нуугдан байдаг бөгөөд түүнийгээ тэрхүү оршин буй зүйлээр дамжуулан олж авдаг буюу. Нэгэнтээ номноос ийнхүү уншиж байсан нь санаанд орлоо. Юун гэвэл, "Энгийнээс яруу сайхныг нээхэд нарийн мэдрэмж шаардагдана. Харин яруу сайхан нь байгалийн үзэгдэл хийгээд хүний амьдралын дотоод харилцан шүтэлцээний улмаас урган гарна."  гэсэн нь магадгүй гоо сайхан гэдэг ойлголтын хамгийн энгийн тайлбар ч байж мэднэ. Тиймээс л шүтэн бишрэх  нь мөнөөхөн хүний дотор нуугдан буй урлагт тэмүүлэх хүсэл байх. Гоо сайхан оршин байгаа болохоор л амьдрал өнөөдөр илүү гэгээлэг байдаг ч юм билүү. Цааш үргэлжлэх энэхүү эргэцүүллээ танд үлдээе... 
 Таалан болгооно уу...




3 comments:

  1. Сонсголонтой юм. Сайхан дуунууд байна. Тадаад нилээд сонслоо

    ReplyDelete
  2. Ямарч байсан ороод гарлаа. Урлагт ямар нэгэн хүч байдаг гэдэгт итгэх итгэл минь нэмэгдэв.

    ReplyDelete