Friday, March 11, 2011

... хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна...



Нам тайванхан байна, зүрх уйтгарлахгүй
Намайг догдлуулах юу ч энд байхгүй      
Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна
Харандаагаа бариад шүлэг бичмээр санагдана
Навч ургахыг харахсан                                       
              Модод инээмсэглэхийг үзэхсэн                  
Намуухан шиврэх бороон дуслыг                       
                             нүдээ аниад тоолохсон
Тийм нэг хүсэл цээжин дотор оргилоод             
Тэмүүлсээр одоход, энд гуниг төрж байна         
Нам тайван бус байна, зүрх догдолж байна       
Намайг догдлуулах бүхэн хаа нэгтээгээс             
                                             айсуй байна
Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна 
Харандаагаа бариад,                                            
   шүлэг бичмээр бодогдоно

8 comments:

  1. Хавар нээрээ болчихсон уу. Уран бүтээлийн амжилт хүсэв.

    ReplyDelete
  2. minii duu. Dotood egshigtei hun bna shuu.
    Ene udaa ah ni chamd chin setggeleesee mehiin yosloj bna.
    Huleen avna uu!

    ReplyDelete
  3. Би хүний сэтгэлийг хөгжим гэж боддог. Харин хэрхэн уянгалах нь ямар хөгтэйгээсээ шалтгаалах болов уу. Баярлалаа...

    ReplyDelete
  4. Ih uyangalag setgel bna, Uuriin chini tuhai sain medehgui yum. Oyutan uu

    ReplyDelete
  5. Bayraag minii dvv geheer ni l tegj bodloo

    ReplyDelete